Тун удахгүй ирэх Баасан гариг буюу VIII/13-15 өдрүүдэд Капиталын зуны аялалыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгалийн үзэсгэлэнт газар, дээхэн үед дарга сайд нар очиж амарч, ан гөрөө хийдэг байсан сайхан нутаг руу хийх гэж байна. Аялалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЕНБД Б.Мөнхнаран илүү тодорхой болгож удахгүй хүргүүлэх байх. Энэ аялалын маршруттай танилцана уу. Энэ удаагийн аялалыг гишүүд нэлээн сонирхож байгаа бөгөөд идэвхтэй оролцох байх гэж үзэж байна.
Урьд жилүүдийн аялалыг сонирхуулвал:
- 2006 онд Өмнөговь аймаг руу ПАЗ (ПАУЗ гэж нэрлэвэл зохих ч байх) автобустай маш сайхан аялалыг хийсэн. Одоо ч тэр автобусыг тээврийн товчоон дээрээс харж болох байх шүү. Яривал нэлээн урт и-мэйл болох тул тэр үеийн авч байсан байгалийн зургуудыг эвлүүлсэн видеог харна уу. Аялалын зургийг удахгүй оруулнаа. Капиталын нэлээдгүй зурагнууд байдаг ч тухайн үед зарим гишүүдэд өгч, авалцаж байгаагүй... сүүлд шинээр орсон гишүүд маань тэр бүр мэдэхгүй. хараагүй байгаа. Эдгээрийг нэг заваараа нэт-рүү хуулюу гэж санаад байна. Тэр үед энэ аялалыг зургуудыг сонирхоорой.
- 2007 онд бидний 11 гишүүд (тухайн үед 11 шонхорууд гэж дуудагдаж байлаа) Хэнтийн нурууны үргэжлэл уулуудын дунд байрлах Хагийн хар нуур руу явганаар аялж байлаа. Энэ аялал багагүй зориг тэвчээр, хатуужлыг шаардсан хүнд аялал болж байсан. Үнэхээр амар байгаагүй. Шонхорууд маань хэлэх байх. Аялалын зургийг үзээд бас нэгийг бодох бий. Гэхдээ зорьж алхаж очоод нуурын эрэг дээр амарч байсан... буцаад унаагүй болсон үедээ хадланчдын гал дээр очоод баярлаж байсан шиг сэтгэгдэл болоод мэдрэмжийг миний хувьд одоо мэдэрч чадаагүй л байна. Тэр үеийн аялалын талаар Хүрлээгийн оруулж байсан мэдээ, одоо ч гэсэн бичиж байгаа сэтгэгдлүүдийг уншиж сонирхоорой.
- 2008 онд Богд уулын ноён оргил Цэцээ гүний оройд гарах аялалыг хийж байлаа. Сэрдамбыг мөнгө, Бадар-Ууганы алтан медаль авахыг Цэцээ гүний оргил дээрээс гар утсаар шууд сонсож, хамтдаа төрийн дууллаа дуулж байсан азтай хүмүүс биднээс өөр байгаагүй ээ. Кевин маань энэ талаар одоо ч хүртэл 'Би ч өөрийгөө азтай гэж тооцдог. Гэхдээ тэнд зөндөөн монголчууд байсан... гэтэл та нар шиг азтай хүмүүс өөр хаана ч алга' гэж хэлдэг. Энэ зургуудыг ч гэсэн удахгүй үзээрэй.
- 2009 онд Хэнтий аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Гурван голын бэлчир хэмээх сайхан нутаг руу машаанаар аялж байсан. Ажилтай байгаад явж чадаагүй болохоор зурагуудыг хараад бас явсан хүмүүсийн яриаг сонсоод битүүхэндээ атаархдаг юм.
1 сэтгэгдэл:
hello my friend! warm greeting ^^!
your blog looks nice 0_0
by the way,
if you need to find unique fonts, you can go to our website.
best regards;
Post a Comment