Хайгаад үзээрэй... Олдоно

Loading...

Wednesday, November 01, 2006

IT Meeting-ийн талаар

Өчигдөр Мягмар гаригийн уулзалтанд оролцонгоо бодогдсон бодлоо хуваалцая. Магадгүй буруу зөрүү, ташаа бичсэнийг минь буруушаахгүйгээр уншаад дуусгаарай. Энэ миний л бодол шүү. Дараа өөдрөгөөр харж бичнээ.

Өвөл байхаа нэг очиж байснаас хойш бас ч хүү ганц хоёр уулзалтууд болсон гэнэ. Туршилтаар авсан IT инженерийн суурь шалгалтанд нам тавиулсан бололтой. Их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт анхаарах цаг нь болжээ гэдэгтээ аль эртнээс санал нэг байснаа хэлье. МУИС-ийн сурагчид Японы коллежуудын дунд зохиогддог програм хангамжийн уралдаанд оролцоод тусгай байрын шагнал хүртээд иржээ. Сайхан мэдээ. Хүжий маань Хятад руу ASOCIA-н форумд оролцож ирээд сонин хачинаасаа хуваалцаж байнаа. Гадаад арга хэмжээнд хоцрохгүй оролцоод байгаа найздаа талархая. 2008 онд нөгөө Билл Гейтс-н барааг ч гэсэн харах боломж тохиох юм байна шүү.

МХХТГ-с хэрэгжүүлж буй МХТ-н тайлбар толийн төслийн талаар багагүй л маргалдлаа. Өмнө нь яригдаж байсан зүйлсээ яриад байна уу гэж л ойлголоо. Хэлэлцүүлэг хийлгэх гээд 10000-аад үг бэлдсэн, вебээ бэлэн болгосон гэтэл серверийн асуудал, цаашаа хөгжүүлэх хүн нь Япон явсан, орчуулж тайлбар оруулж байгаа хүний мэргэжлийн талаасаа чадвар нь ямар вэ? Зэрэг яриад байгаа нь жаахан тиймхэн, ажил нь уялдаагүй бас төлөвлөлт муу юм шиг санагдлаа. За тэгээд гэх мэт багагүй үл ойлголцлууд байдаг л бололтой.

Эдгээрийг түр орхиод өөрт бодогдсоноо бичье. Ер нь бид ICT-н энэ хэдэн үг, нэр томъёололыг нэг тийш нь болгоод дараагийн ажил руугаа орсон нь дээр юм шиг. Миний мэдэхийн л 3 дахь жилдээ явж байна. Вебээр нээлттэй хэлэлцүүлээд таарч тохирох тайлбарыг нь редакторууд нь батлаад яваад байсан бол өдийд нилээн хүний сонорт хүрэх байж ээ. Сая л гэхэд домайныг нь ч сонсож хоцорч чадсангүй. Уул нь монголын гэсэн wikipedia байвал ч. Дөлмандах энэ тал дээр өөрөө ажиллах боломжтой,туслая гэснийг сайшаах хэрэгтэй санагдсан. Хийе бүтээе гэсэн хүмүүсийг дор нь дэмжээд хамтрах л дутагдаад байна уу даа. Ийм хүмүүсээ эрж хайдаггүй, эсвэл мэдээллээ хуваалцдаггүй нь зэрэг дутагдлууд бас байнаа. Тийм болгохыг зорьж яваа хүмүүстээ амжилтыг хүсье. Мөн заавал монголчилж тайлбарлаж ойлгох гэх ямар шаардлага байнаа? гэж эсэргүүн бодож явдагаа энэ дашрамд бас хэлээд авъяа гэж бодлоо.

Бас нэг зүйл. Бид МХТ- салбар гээд зорилго, зорилтуудаа тодорхойлоод ажиллаж байгаа. Энэ цомхон бөгөөд манайдаа залуу салбарыг бүрдүүлэгч бид хамтарч ажиллаж чадаж байна уу? Гээд нэг асуумаар байна. Эсвэл ажиллаад эхэлчихсэн үү? Нэлээн зүйл хийгдэж байгааг мэдэж байгаа ч нөгөө л эрх чөлөөт монгол зан ханхлаад байгаа нь мэдрэгдээд байх шиг. Магадгүй шилжилтийн үе гэж байдаг бол тэр нь байгаасай.

3 сэтгэгдэл:

khishgee said...

МХХТГ-с хэрэгжүүлж буй МХТ-н тайлбар толь гаргах гэж байгаа юм шиг байна. юун толь болохыг нь мэдэхгүй ч Ай ти тэйгийн үгс бүхий толь болов уу гэж таав. Энэ талаар маш олон хүмүүс ярьж санаа зовж байгаа боловч одоо хүртэл гарсан тоймтой юм алга. Би энэ талаар 2 ч бичлэг бичсэн байгаа. МХХТГ тэр байгууллыг хараад бүтэхгүй ээ. Тэдэнд үүнийг хийх сэтгэл байхгүй зүгээр л бизнэс харж байгаа биз. Хэрвээ үүнийг үнэхээр хийе бүтээе гэж бодвол хүн бүр оролцох хэрэгтэй болов уу. Монгол программистууд улам бүр хүчээ авах болтугай.

Баянаа said...

Санаа нэг байгаад чинь талархая. Яг одоо цуглаад хийнээ гэдэгт бас сайн итгэхгүй байгаа. Эхлээд бид үүндээ бэлэн үү? гэдэгт бусад маань дор бүрнээ нэг ч атугай бодох нь бас нэг дэвшил. Энэ нь мэдлэг чадвар бус нэгдэх сэтгэл нь байгаа юу? гэдэг нь чухал юм уу гэж боддог юм аа. Чамд баярлалаа. Амжилт.

Buyantsogtoo said...

Блогчин болсонд баяр хүргэе. Чи ч дажгүй бичдэг юм байнаа. Нээрээ манай салбарын хамтын ажиллагааны талаар би ч гэсэн зөндөө юм бодож явдаг бөгөөд чамлахааргүй олон алхмуудыг хийж ирлээ. Харин энэ хугацаанд нэг юмыг хүчтэй ойлгосон. Юу вэ гэвэл төрийн байгууллагыг түшсэн хамтын ажиллагаа өрнүүлэх тухай огт бодоод хэрэггүй юм билээ. Харин тэрний оронд салбарынхныхаа дотор хамтын ажиллагааны хэлбэрүүдийг боломжоороо өрнүүлээд явах хэрэгтэй байх. Төрийг харин хэрэгтэй үедээ ашиглахад л болоо. Жишээ нь Дөлөөгийн явуулж буй үйлсийг бид бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Миний ядмаг блогийг холбоосдоо нэмсэнд гялайлаа. Бүгдээрээ хамтарч ажиллацгаая.