Үнийг би өөрөө олоод мэдээд бичиж байгаа биш бөгөөд мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцаж сур гэдэгтэй санал нэг байдаг тул зочин танд зориулан бичлээ. Миний бие гишүүн нь болж байдаг "CAPITAL JC" ТТБ маань уржигдар Тэрэлж-УБ2 -д намрын чуулганаа хийсэн бөгөөд нөхдийн маань бидэнд заасан сургалтын хэсгээс уламжил яаа.
Бас нэг бичих болсон шалтагийг өдөөгч нь Хүжий маань мэдээллийг хурдан түгээж байнаа. Мөн намайг зоригжуулсан комментууд байна.
Нөхдийнхөө хөдөлмөрийг үнэлээд To do list-г өмнө нь өөрийн гараараа шивсэн боловч энэ удаа лайтай тогноос болоод unicode converter ашигласанаа нуухгүй ээ. :)
TO DO LIST
- Өдөр бүр 40 минут агаарт алхах
- 20 минут ганцаар байж эргэцүүлэн бодох
- Зорилгоо тодорхойлох
- Дэмий зүйлд санаагаа зовоохоо больж, хийж бүтээхэд анхаарах
- Бусдад санаа тавьж, хуваалцаж байх
- Өдөр тутамд өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлэх зүйл хийж байх
- Өдрийн эцэст өнгөрсөн өдрийг эргэцүүлэн дүгнэж бай
- Оройн хоол унтах хоёрын хооронд дор хаяж 120 минут байх шаардлагатай
- Өдөрт 7 цаг унтаж байх
- Дэргүй унтаж байх
- Унтахын өмнө маргааш өдрөө төсөөлж төлөвлөх
- Гэр бүлдээ өдөрт нэг цагийг заавал зориулах
- Ирээдүйдээ зориулж заавал хуримтлал хийж байх
- Өөрийн кареерийн хөтөлбөрийг жил бүр боловсруулж мөрд
- Аливааг хийж байхдаа яах гэж хийж байгаагаа бодож байх
- Дор хаяж дараагийн 45 (уул нь 90 хоног) хоногийг төлөвлөж байх
- Жил бүр нэг хүнийг хөгжүүлэх
Таныг ч бас юу ч бодохгүйгээр гүйлгээд уншчихна гэдэгт итгэж яадаад л байна.
хэхэ. Бичиж байх явцдаа өөрөө ч мэдэлгүй Save хйиж байлаа. "Тог"-оо гэж...
0 сэтгэгдэл:
Post a Comment