Блог уншдаг болсон маань эртнийх. Блог нээсэн маань саяхных. Блогтоо юм оруулахгүйгээр нэлээн удлаа. Гэхдээ баахан ноорог байнаа. Нэг л учраа олж чадахгүй байна даа. Хүмүүс бичээд байдаг. Би празитлаад уншаад баймааргүй байна. Блогоо амьд байлгахын тулд энэ олон ажлыг бас нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй байдаг. Энэ талаар нөхөд та нар туслаарай гэж хүсье. Бага багаар юм нэмээд л байя гэж бодож байна. :)
Үхэр тэргээр туулай гүйцэх болов уу?
4 сэтгэгдэл:
Ер нь санаанд хааяа нэг бодол зурсхийгээд ороод ирдэг тэр үед блог руугаа тэр санаагаа буулгаад бичсэн зүйл дараа нь уншихад сайхан байдаг. Чиний блог цаашид миний байнга унших дуртай блогуудын нэг болно гэдэгт итгэж байна. Амжилт :)
хэрэв зээ. Үнэхээр блог бичье. Өөрийгөө нээе гэж бодож байгаа бол ичих хэрэггүй хэл сурахтай л адил. Зүгээр л тэр нооргуудаа тавиад бай. Хэн ч чамайг шоолохгүй. Бүгд сайхнаар хүлээж авна гэдэгт би итгэлтэй
Поох, ийм амархан Коммент ирнэ гэж санасангүй. Үнэндээ би Хишгээг танихгүй л дээ. Блогийг нь "нууцгай"-гаар уншдаг байсан нэгэн. Өглөө Хишгээ-н "Анхаарал татсан сайтууд"-ыг уншаад өөр дээрээ тусгаж бодсоноо харин нуухгүй ээ. Надтай ижил олон хүнд сануулсанд баярлалаа.
Хүжий-дээ ч гэсэн баярлалаа. Цаашид хичээх болноо.
Би болохоор санаа төрөнгүүт сүүлд тухтай бичнэ гээд блог дээрээ гарчиг төдийхөн ноороглочихдог. Дараа нь нөгөөх маань хуучраад би ч өөрөө сонирхохоо байгаад сүүлд нь төвөгтэй санагдаад устгаад хаячихдаг. Одоо тэгж ноороглож байхгүй ээ. Тэгснээс тэр дор нь л болсон болоогүй бичээд тавьчихсан нь дээр юм байлээ
Post a Comment