Блогийн тухайд өмнө нь үнэхээр цагийн дайсан гэж үзээд хагас жил гаруйн хугацаанд огт сонирхолгүй зөвхөн ажил ажил гэсээр иржээ. Саяханаас хүмүүсийн блогуудыг сонирхож уншиж үзлээ. Заримыг нь ч бүр өдөрт цаг гарвал юу бичсэн бол? гэж тогтмол нээж шалгадаг болох шинжтэй. Тэгээд ер нь өөрийн блогтой болох нь зөв юмаа гэж шийдлээ. Яагаад заавал гэж бас бодож үзлээ. Бусдынхаа бичсэнийг /шимэгч хорхой адил/ чимээгүйхэн уншаад яваад байх нь жаахан тиймхэн санагдаад...
Өчигдөрхөн нэг залуугийн Хишгээ бичсэнийг Цаг, завын тухай хэдэн үг уншаад сэтгэл шулуудснаа хэлэх нь зөв байхаа. Та бүхэнтэй өөрийн бодлоо хуваалцахдаа сэтгэл хангалуун байх болноо.
2 сэтгэгдэл:
amjilt!!!
гоё юмаа
Post a Comment